Find Top Talent | Best Recruitment Firm in Ulaanbaatar, Mongolia
Banner Default Image

Ажиллах хүн олдохгүй байна!

blog author

5 months ago

by Higher Careers

“Ажиллах хүн олдохгүй байна!”, “Залуучууд хаачаа вэ?!” гэх постууд сүүлийн үед элбэг харагдах болсон. Тэгвэл ажиллах хүчний хомсдол үүссэн олон шалтгаан дундаас суурь шалтгаан нь хүн ам зүйнх юм. Тоон статистик харвал 1991-2005 онд төрөлт хамгийн бага байсан бөгөөд сүүлийн 30 жилийн дунджаас жил бүр 15-20 мянгаар бага буюу нийт 250-300 мянгаар бага хүүхэд төрсөн юм.😱

Эдгээр бага төрөлтийн үеийн хүүхдүүд одоогийн 18-33 настай хөдөлмөрийн зах зээлийн гол бүлэг болж байна. Уг үеийн нөлөө 2028❗ он хүртэл үргэлжлэх бөгөөд үүнээс цааш 20-34 насны иргэдийн тоо улсын хэмжээнд ихсэх аж. Тиймээс 2028 он хүртэл залуу боловсон хүчний нийлүүлэлт буурсан хэвээр, 2028 оноос л нийлүүлэлт аажмаар нэмэгдэхээр байна.📈

Иймд, удирдлага болон шийдвэр гаргагчдын хувьд 2028 он хүртэл “онц сайн” талентаа хэрхэн тогтоон барих нь толгойгоо гашлаах нэгэн шалтгаан хэвээр үлдэж, эсрэгээрээ 18-33 насны залуучууд харьцангуй өрсөлдөөн багатай хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө илүү үнэлүүлж, карьерын хувьд дардан замаар явах боломж өндөр байсаар байх юм.🤷

Эх сурвалж:https://lnkd.in/gU9WzMTB

Share this article